УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнөөдрийн чуулганаар гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл дэмжигдсэнгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төв гээд дэд бүтцийн болон стратегийн маш чухал бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх төслүүд зогсонги байдалд орчихлоо. Энэ мэт хэрэгтэй чухал төслүүд нь урагшилдаггүй байдал байдаг үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Гишүүдийн өргөн барьсан гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлье гэсэн зарчмыг дэмжиж байгаа. Сэлбэ дэд төвтэй холбоотой асуудлаар л хуулийн төсөл маань дэмжигдсэнгүй. Шаардлагатай байгаа хоёр төслөө явуулах хэрэгтэй. Тиймээс Засгийн газар яаралтай горимоор дахиж өргөн барих боломж байгаа. Миний бодлоор яаралтай өргөн барьсан нь зөв байх.
Хоёр төсөвтэй болно гэдэг чинь тодорхой хугацааны асуудал байгаа юм. Хэрвээ энэ хууль батлагдвал 2-3 жилдээ хэрэгжээд дуусчихна. Тэгээд хоёр дахь төсөв маань байхгүй болно гэсэн үг. Ер нь хоёр төсөвтэй болно, гэхдээ төслүүд хэрэгжээд дуусахаар адил дуусна гэсэн үг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна