УИХ-ын чуулганаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах эсэхээр санал хураахад 90 гишүүн оролцож, 61 гишүүн дэмжсэнээр хуулийн төсөл батлагдаагүй. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр "2024 онд алдагдалгүй төсөв батална гэж шуурч, Ерөнхийлөгч нь хүртэл хориг тавьж төсвөө баталсан. Алдагдалгүй төсөв баталсанаас үүдэж авчихсан байгаа гадаад зээлүүдээ ашиглах эрхгүй болчихсон. Манайх шиг хөгжиж байгаа, том тега төслүүдээ эхлүүлж байгаа улсад алдагдалгүй төсөв гэдэг бол мөрөөдөл байхгүй юу.
Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц нь ажил нь аль хэдийн эхэлчихсэн. Үээлээ авчихсан. Компаниуд нь ажлаа эхэлчихсэн. Газрын тосны үйлдвэр мөн адил. Зээлээ ашиглаж чадахгүй удаагаад байхаар өртөг нэмэгдэж байгаа. Сэлбэ дэд төв бол МАН-ын мөрийн хөтөлбөрт байгаа, "20 минутын хот" гэж Засгийн газрын хөтөлбөрт орсон. Бонд босгох зөвшөөрлийг нь өгсөн. Тэгээд бондоо босгоод ажлаа хийе гэсэн чинь ашиглах эрхгүй болчихсон. Энэ бүхэн чинь улс орноо хорлоод байгаа асуудал биз дээ. Бүх зөвшөөрлийг нь өгөөд зээлийг нь авхуулчихаад яг хэрэглэх болохоор зогсоож байна. Цаашдаа цаг алдахгүй гарц шийдэл ярих ёстой" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна