Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх ажил ирэх долоо хоногоос идэвхжинэ

Zuv.mn
1 цаг 39 минутын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын тухай хуулийнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ. Ёс зүйн алдаа гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий уг хуулийн төслийг УИХ хэлэлцэхийг дэмжсэн ч Ажлын хэсэг нь байгуулагдаж амжаагүй байгаа.

Тэгвэл энэ асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал хариулт өглөө. Тэрбээр “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төсөл УИХ дээр дэмжигдчихсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжсэн, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн барьсан хуулийн төсөл мөн дэмжигдсэн байгаа. Энэ долоо хоногт УИХ-ын гишүүдээс, үндсэндээ УИХ дахь бүх нам ороод, дээр нь УИХ-ын Тагын газрын мэргэшсэн багаа оролцуулж байгаад УИХ-ын үйл ажиллагааг зохицуулж байгаа гурван хуульд гурвууланд нь нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлэн болгосон. УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль. Энэ хуулиа энэ долоо хоногт өргөн бариад, хэлэлцэх эсэх нь ирэх долоо хоногоос явчих болов уу гэж бодож байна. Тэнд дэмжигдчихээр нь гурван өөр субъектээс өргөн баригдчихсан гурван хуулийн төслөө тус, тусад нь хэлэлцэх үү, нэгтгэж хэлэлцэх үү гэдгийг ярьж байж Ажлын хэсэг байгуулах асуудал яригдана” гэлээ.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.239.163.52
    6 минутын өмнө

    Уг хуулийг хүрэлсүх санаачлах эрхгүй . Үндсэн хуулиа унш !

    Хариулах