УИХ-ын гишүүн Д.Үүрийн туяа нарын санаачилсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өнөөдөр болно.
Уг хуулийн төсөлд "1 дүгээр зүйл. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсгээс “бага хүүхэд нь 1 нас хүрсэн” гэснийг, 3.2 дахь хэсгээс "бага хүүхэд нь 1 нас хүрэхэд", "байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас", "1 ба түүнээс дээш настай" гэснийг тус тус хассугай.Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө" гэж заасан юм.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс өнөөдөөр дээрхээс гадна дараах үйл ажиллагааг төлөвлөжээ.
МЯГМАР ГАРАГ /2026.05.12/ | ||||
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” |
2 | Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо | Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 10.00 | 334 тоот |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан | ·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ ·Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” |
2 | Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ | ·БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2026.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · ““Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 42 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ ·Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаас Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газарт хандсан асуулгын хариуг хэлэлцэх ·Бусад | - | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо | ·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ ·Австралийн Холбооны Улсын Сидней хот, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай асуудал /Засгийн газар 2026.05.06-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ | 12.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан | ·Улаанбаатар хотноо 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, 2019 оны 07 дугаар сарын 09, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хавсралтаар нэмэлт, өөрчлөлт оруулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2026.04.22-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ | - | “Жанжин Д.Сүхбаатар” |
5 | Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо | ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай/ ·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ ·Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ ·Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн 2025.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ | 14.00 | “Их засаг” |
6 | Хууль зүйн байнгын хороо | ·Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ ·Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай ·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ | 15.00 | “Үндсэн хууль” |
ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
1 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар | 14.00 | УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байр |
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна