УКА: Дуучин болоогүй байсан бол, урлагийн карьер хөөгөөгүй байсан бол гэж огт бодож үзээгүй

Т.Отгонсувд
2 цаг 5 минутын өмнө

Содон, гал цогтой дүрх төр, эрч хүчтэй хийгээд уянгалаг дуунуудаараа олон нийтэд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн дуучин бол “Киви” хамтлагийн ахлагч Ука буюу Д.Уламбаяр.

Тэрбээр бага насны түүхээ саяхан бичиж, цахим орчинд байршуулсан нв эрхгүй анхаарал татав. Түүний мөрөөдөл хэрхэн биелсэн хийгээд удахгүй болох тоглолтынх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Таны түүхийг уншаад багаасаа л урлагын хүн болохыг мөрөөдөж түүндээ ч хүрчээ гэж бодсон. Хэрэв дуучин болоогүй бол та юу хийх байсан бол? 

-Би өөрийгөө дуучин болоогүй байсан бол, урлагийн карьер хөөгөөгүй байсан бол гэж огт бодож үзээгүй. Одоо хийж байгаа ажилдаа маш их дурлаж, татагдаж, илүү их мөрөөдсөн учраас өөр бодол тээж байгаагүй юм. Ажилдаа маш их сэтгэл хангалуун, жаргаж хийдэг. 

Ажлаа хийгээд энгийн сайхан яваа хүмүүст амьдрал ямар сайхан зүйлсийг бэлэглэж болохыг сануулахыг үргэлж хичээдэг. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг ганцаараа байсан ч гэсэн чи өөрийнхөө ертөнцийг төгс бүтээж чадна. Түүндээ итгээрэй, зориорой гэдэг урам зоригийг олон хүнээс авч байсан болохоор тэр хүн нь байхыг хичээдэг. 

-Таныг тууштай хөдөлмөрлөж мөрөөдлөө биелүүлсэн гэж хардаг. Мөрөөдөл биелэлээ олоход танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би мөрөөдөх дуртай. Ирээдүйн өөрийгөө хийсвэрээр төсөөлж, тайзан дээр гялалзаж байгаа хүмүүсийн оронд өөрийгөө тавьж мөрөөддөг байсан. Мөрөөдөл минь биелээд тайзан дээр "Мөрөөдөл бид хоёр" дуугаа дуулж байх үед тэр мэдрэмж илүү төрдөг. Дандаа гоё үдэшлэгүүдэд уригдана гэдэг үнэхээр гайхалтай шүү дээ. 

Хүний амьдралын бодит түүхийг уран бүтээлтэй холбож ярилцах үед би багадаа усанд явж байсан түүхээ ярьж байсан юм. 

Энэ түүхээ ярьж байхдаа би өөрөө ч догдлоод ангийнхны маань ч сэтгэл нь хөдөлж байсан. Тэгээд тэр үед л "Мөрөөдөл бид хоёр" дуугаа гаргах цаг нь юм байна гэж бодогдож байв.

Мобиком корпорацитай хамтарч 2018 онд анхны бие даасан тоглолтоо паркад хийж байлаа. Найман жилийн дараа 30 жилиийн ойн тоглолтондоо дахин санал тавьж,  урьсанд маш их баярлаж, өөрөөрөө бахархсан. Учир нь мобиком бол Монголын анхны үүрэн телефоны компани. Мобиком гарч ирснээр хүмүүс нэгэнтэйгээ гар утсаар холбогдож, гэрийн болон ээж аавынхаа утсыг гуйж ярьдаг байсан цаг үеийг халж чадсан.

Мобиком бол маш олон хэрэгтэй зүйлсэд хөрөнгө оруулдаг. Олон зүйл дээр шинийг санаачилдаг. Монголдоо брэнд болсон компани. Хийж байгаа шоунууд нь ч маш чанартай, оролцож байгаа уран бүтээлчдээ ч их хүндэлдэг. 

-Тоглолт хэзээ болох вэ?

-30 жилийн түүх гэдэг бол гайхалтай. Энэ утгаараа зургаадугаар сарын 27-ны өдөр "Social park"-д 30 жилийн ойн тоглолт үзэгчиддээ маш гоё утга учрыг бэлэглэнэ гэж бодож байна. 

Энэ тоглолтонд оролцож байгаа уран бүтээлчдийн түүх, Мобикомын 30 жилийн түүхийг үнэ цэнэтэй болгоно гэж итгэж байна. Миний хувьд энэ тоглолтонд хоёрдугаар сараас хойш бэлдэж байгаа. 

Би багадаа парк хурдан нээгдээсэй гэж хүсдэг, парк руу очиж тоглохыг мөрөөддөг байлаа. Энэ газраа хоёр дахь удаагаа Мобикомтой хамтраад үзэгчидтэйгээ уулзах гэж байгаадаа маш их баяртай байна. 

Укагийн түүхийг https://www.facebook.com/share... линкээр уншина уу



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.139
    13 минутын өмнө

    Монгол хэлийг нэг мөсөн сүйрүүлсэн хүн дээ...." аймаар ""аймаар гоё " гэх мэт маш муухай , муу инергитэй үг хэлдэг түүнийг нь залуу үе дагаж хэлээд одоо Монгол чууд маань бүх зүйлд "аймаар " гэж орилсоор байгаад Монголд бүх зүйл аймаар болж байна даа... Яана даа Монгол минь... Энэ хүн өөрөө засвал нүгэл нь арилах жамтай юм даа....

    Хариулах
  • 66.181.179.103
    9 минутын өмнө

    Цоглог бүсгүй шүү. Улам их амжилт хүсье.

    Хариулах