Азийн таеквондогийн холбооны чуулган Монгол улсад болж байна

Х.Есү
1 цаг 23 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш М Банк аренад эхэлнэ.

Тэмцээнд Азийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчин пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр тавдугаар сарын 26 хүртэл хүч сорих юм. Өнөөдөр Азийн таеквондогийн холбооны чуулган болж 43 улсын төлөөлөл уг хуралд оролцлоо.

Тэд оны тэмцээн уралдаан, бүтэц бүрэлдэхүүн болоод Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох шар тивийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтын талаар хэлэлцэв.

Хуралд Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Б.Онон , ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар нар оролцлоо.

Пүмсэгийн 9, тулааны 27, пара таеквондогийн 11 дэх удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн тивийн хамгийн өндөр чансааны оноо олгож, ирэх 9 дүгээр сард Япон улсад болох Азийн 20 дахь удаагийн наадмын эрх олгох юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна