З.Боргилмаа: МАН сэтгүүлчийг яллахгүй гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан

Х.Есү
1 цаг 37 минутын өмнө

МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч З.Боргилмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Сэтгүүлчид эрх мэдэлтний эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа хэм хэмжээнд хяналтын үүрэг тогтоох үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд маш төвөгтэй болсон. Энэ бол нийгмийг ардчилсан байх өөрийн сонгосон түшээд дарга нарт хариуцлага тооцох, хяналт тавих ардчилсан нийгмийн мөн чанарт аюул учруулж байна гэж үзэж байгаа юм.

Энэ нь үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэх үндсэн хуулийн эрх эрх чөлөөг зүй бусаар хязгаарлаж байна гэж Үндсэн хуулийн цэцийг дүгнэлт 2025 оны 11 дүгээр сард гарсан. Эрүүгийн  хуулийн 13.14 нэр төрийг хамгаалахын тулд мэдээлэлтэй тэнцэж байгаа энэ заалтыг хасах ажлыг хэсэг 2026 оны гуравдугаар сараас ажилдаа орсон.

Олон улсын жишигт ажлаа хийсэн сэтгүүлчийг эрүүгийн хуулиар яллах тохиолдол байхгүй. МАН сэтгүүлчийг яллахгүй гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна