Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 2-нд дуусгавар болж буй.
Түүнийг 2020 оны 6-р сарын 2-ны өдөр тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар томилж байлаа. Түүний оронд хэд хэдэн хүний нэр яригдсан ч одоогоор тодорхойгүй хэвээр байгаа.
Тэгвэл Д.Ганзориг үргэлжлүүлэн ажиллахаар хөөцөлдөж байгаа тухай мэдээлэл гарч эхэллээ.
Үүнийг баталж Хотын дарга асан Э.Бат-Үүл "Өдрийн сонин" дээр Жэнкогийн томилсон Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг дахин эрхээ сунгуулахаар хөөцөлдөж байна гэсэн мэдээ гарчээ. Тэр бол шүүхийн хараат бус байдлыг устгаж, бузарласан нөхөр, Засгийн газрын ордны гурван давхраас байнга захиалга авдаг гэгддэг. Монголын шүүхийг "Улстөрийн захиалгын шүүх" болгосон "хар гай" хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн байх юм.
Мөн Д.Ганзоригийн оронд шүүгч Ч.Хосбаяр очих хувилбар ч яригдсан. Тэрбээр Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхгүй байх тохироотой очно гэх.
Аль ч байсан Ерөнхийлөгч дэмжсэн нэгэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн суудалд залрах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна