БНХАУ Монгол Улсаас өнгөрсөн доровдүгээр сард 11.33 сая тонн нүүрс авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 61 хувь өссөн үзүүлэлт бөгөөд Индонезийг гүйцэж түрүүлэн тус улсын №1 нүүрс ханган нийлүүлэгч болсон байна.
Индонези улс өнгөрсөн дөрөвдүгээр сард 11.2 сая тонн нүүрс нийлүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар буурсан дүн юм байна. Он гарснаас хойших дөрвөн сарын нийлбэрээр тооцвол Индонези улс БНХАУ-ын хамгийн том нийлүүлэгч хэвээр байгаа ч Монгол Улсаас хийх импорт нь 61 хувийн өсөлттэй, Индонезиас авах нүүрсний хэмжээ өнгөрсөн сард гэхэд 22 хувиар буурсан, оны эхнээс тооцвол есөн хулийн бууралттай явж байгаа гэдгийг “Ройтерс” агентлаг мэдээлэлдээ дурджээ.
“Signal Ocean”-д бичсэнээр, БНХАУ-ын өмнөд хэсгийн уурхайнууд олборлолтоо нэмэгдүүлсэн, үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын дотоодын зах зээлд үнэ буурсан нь Индонезийн харьцангуй бага илчлэгтэй нүүрсний өрсөлдөх чадварыг бууруулсан гэнэ.
БНХАУ манайхаас авч байгаа нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлж байгаа нь манай улсын хувьд сайн мэдээ ч дээр хэлсэнчлэн, БНХАУ-д дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа бөгөөд дагаад импорт буурч байгааг уул уурхайгаар дагнан бичдэг хэвлэлүүд бичсээр байна.
БНХАУ-ын нүүрсний импорт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14%-иар буурч 33.1 сая тоннд болсон бөгөөд хүрсэн бол оны эхнээс тооцвол нийт импорт 2.1%-иар буурч 149.4 сая тонн болжээ.
Энэхүү бууралт ганц Монгол Улс дээр л үйлчлээгүй бөгөөд бусад улсын хувьд маш таагүй байдлаар нөлөөлсөн байна. Тухайлбал, БНХАУ-ын дөрөв дэх том нийлүүлэгч болох ОХУ, Австралиас импортолсон нүүрсний хэмжээ дөрөвдүгээр сард 30% болон 39%-иар тус, тус буурчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна