НҮБ-ын энхийг сахиулагчдын тоо 25 жилийн доод хэмжээнд очжээ

Zuv.mn
1 цаг 35 минутын өмнө

НҮБ-ын Энхийн сахиулах ажиллагаанд оролцож буй алба хаагчдын тоо 2025 оны эцэст сүүлийн 25 жилийн хамгийн бага түвшинд очжээ. Өөрөөр хэлбэл, 2000 оноос хойш дэлхий даяар үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдын тоо хамгийн бага түвшиндээ очжээ.  

Стокгольм дахь дэлхийн асуудлуудыг судлах олон улсын институт /SIPRI/ өнөөдөр энэ талаар мэдээлсэн байна. Тус институтын хийсэн сдалгаагаар, 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар НҮБ-ын дэлхий даяарх энхийг сахиулах үйл ажиллагаанд 78 633 энхийг сахиулагч ажиллаж байжээ. Энэ нь 10 жилийн өмнөхөөс /2016 он/ даруй 49 хувиар багассан үзүүлэлт гэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна