​А.Амартүвшин: "Улаанбаатар марафон" анх удаа ашигтай байсан учир дараа жилээс хувийн хэвшилд хариуцуулна

Zuv.mn
2 цаг 13 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Тэрбээр Улаанбаатар марафонтой холбоотой асуултад "11 жилийн турш Нийслэл зохион байгуулсан. Энхэ жил анх удаа ашигтай гарсан учраас дараа жилээс хувийн хэвшилд хариуцуулна. Дараагийн түвшинд хөгжүүлээд аваад явна биз. Өмнө нь бол дандаа алдагдалтай гарч байсан учраас хувийн хэвшилд хариуцуулах боломжгүй байсан" гэж хариуллаа. 

Нийслэлийн иргэдийн ирэх өвөл түлэх түлшний талаар асуухад Багануурын хагас коксын үйлдвэр ирэх жилийн өдийд ашиглалтад орно. Тиймээс ирэх өвөл яг өнгөрсөн өвөл шигээ асуудлыг шийдэх байх" гэж хариуллаа. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна