АНУ-ын зэвсэгт хүчин Иранд шинээр цохилт өгсөн талаар тус улсын армийн Төв командлалын хэвлэлийн төлөөлөгч Тим Хоукинс мэдэгдлээ. Энэ удаагийн цохилт нь өөрийгөө хамгаалах зорилготой бөгөөд Ираны өмнөд хэсэгт орших пуужингийн байгууламж болон Ормузын хоолойд тэсрэх бөмбөг тавьж буй завинуудыг устгахад чиглэсэн гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдсан байна.
Ираны тал одоогоор энэ асуудлаар мэдэгдэл гаргаагүй. Гэхдээ Гадаад харилцааны яамнаас нь саяхан хийсэн мэдэгдэлдээ энхийн хэлэлцээрт зарим нэг ахиц дэвшил байгаа ч бүрэн тохиролцоонд хүрэхэд хол байгаа талаар дурдсан юм.
АНУ, Ираны төлөөлөгчид өнөөдөр буюу мягмар гарагт хэлэлцээрээ үргэлжлүүлэн хийх бөгөөд энэ удаагийн дайралт нь уг хэлэлцээрийн өмнө Ираны талд дарамт үзүүлэх зорилгоор явагдсан байж болзошгүй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна