Н.Алтанхуяг: ХЭҮК өөрсдөө хууль зөрчөөд сэтгүүлчдийн эрхэд халдаад, дарга нартаа долигоноод сууж байж болохгүй

Zuv.mn
2 цаг 5 минутын өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Зөв.мн”сайтын нийтлэлд нэр дурдагдсан албан тушаалтан өөрийнх нь зургийг зөвшөөрөлгүй олон нийтэд нийтлэн тараасан гэх асуудлаар Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргасан асуудалд байр сууриа илэрхийлэв.  

Тэрбээр “Монгол Улсын Хүний эрхийн комиссын тухай хуульд өөрчлөлт оруулна гэж байна. Хүний эрхийн үндэсний комиссынхон өөрсдөө хууль зөрчөөд, дарга нарт далдаганаж байгаад хариуцлага тооцох зохицуулалт байна уу.  Хариуцлага тооцохгүй бол “Аан тэгсэн гэнэ үү, цаадах чинь нэг бичиг өгчихсөн гэнэ үү” гээд ойр зуур ярьдгаа болих хэрэгтэй. Та бүхэн Монгол Улс ялангуяа Хууль зүйн байнгын хорооны өмнө том хариуцлага хүлээж байгаа хүмүүс. Сэтгүүлчдийн эрхэд халдаад, дарга нартаа үйлчлээд суугаад байдаг байж болмооргүй байна. 

Энэ асуудалд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар "Ийм алдаатай Хууль зүйн байнгын хороо эвлэрэхгүй. Бид асуудлыг нь гаргаж ярьна, иймэрхүү байдлаар хүний эрх хамгаалж болохгүй. Нэмээд нөхцөл байдлыг тодруулж авна. Биометрик мэдээлэл гээд торгосон гэдэг утгагүй зүйл ярьж байна. Байнгын хороо тэвчээд суухгүй" хэмээв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна