Д.Сүнжид: Гомдол шийдвэрлэх ажиллагаанд гарсан алдаа, үр дагаврыг залруулна

Zuv.mn
2 цаг 12 минутын өмнө

ХЭҮК-ийн өөрийнх нь хууль зөрчсөн бичгийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллага, редакцад 20 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа билээ.  

Энэ асуудалд ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид цахим орчинд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

Миний бие БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байгаад өчигдөр шөнө ирсэн тул www.zuv.mn сайтад холбогдуулан гаргасан гомдлын асуудлаар байр сууриа шуурхай илэрхийлэх боломжгүй байсанд хүлцэл өчье.

Үүссэн нөхцөл байдалд авсан Комиссын арга хэмжээний талаар Хүний хувийн мэдээллийн асуудал хариуцсан гишүүн Г.Нарантуяа болон Тамгын газрын дарга Х.Ихтамир нар хэвлэлийн хурал хийсэн. Үүссэн нөхцөл байдал, авсан арга хэмжээний талаар Комиссын даргын хувьд өнөө өглөө (2026.06.11) бүрэн мэдээлэл авч, сэтгүүлчийн хүсэлтийн дагуу албан бичгийг даруй албажуулж өглөө.
Гомдол шийдвэрлэх ажиллагаанд гарсан алдаа, үр дагаврыг зохих ёсоор залруулна. Мөн Комиссын тусгай механизмууд, хэлтсүүдийн үйл ажиллагааны дотоод үйл ажиллагаа уялдаа холбоог сайжруулах, албан ажлыг хэвийн явуулахад чиглэсэн шуурхай, тодорхой арга хэмжээ авах болно" гэсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна