Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж, гэмтээжээ

Zuv.mn
1 цаг 58 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт “Манай нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, араас дайрсан” гэх дуудлага, мэдээлэл /2026.06.22/ өдөр бүртгэгдсэн байна.

Шалгалтын явцад Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ мөргөж, биед нь гэмтэл учруулж, бусдын амь нас, эрүүл мэндэд халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Иймд иргэд Та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гэр бүлийн хүчирхийлэл, бусдын амь нас, эрүүл мэндэд халдах аливаа үйлдлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна