Эрчим хүчний салбарыг иргэн бүрт нээлттэй болгов

Zuv.mn
1 цаг 59 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” аяны хүрээнд эрчим хүчний салбарын мэдлэг, мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх ажлын нэг хэсэг болгон Эрчим хүчний салбарын нээлттэй мэдээллийн дашбоард системийг хөгжүүлж, олон нийтэд танилцууллаа. 

Монгол Улсын эрчим хүчний систем яг одоо хэдэн МВт ачаалалтай ажиллаж байгаа, цахилгааны хэрэглээ ямар байгаа, ямар төслүүд хэрэгжүүлж байгаа зэрэг мэдээллийг хэн бүхэн нэг дороос, бодит цаг хугацаанд харах боломжийг Эрчим хүчний яамнаас бүрдүүлжээ. 

No description available.

Энэхүү системээс:
-Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний бодит цагийн мэдээлэл
-Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд
-Гадаадын зээл, тусламж болон хөрөнгө оруулалтын мэдээлэл
-Салбарын статистик үзүүлэлтүүдийг ойлгомжтой график, дүрслэлээр авах боломжтой.
Мэдээлэл нээлттэй байх тусам иргэдийн оролцоо нэмэгдэж, шийдвэр гаргалт илүү үр дүнтэй болдог. Эрчим хүчний салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх энэхүү системийг цаашид улам хөгжүүлж, олон нийтэд хэрэгцээтэй мэдээллийг тогтмол хүргэх аж.
Салбарын талаарх мэдээллийг https://dashboard.energy.mn/ хаягаас авах боломжтой юм байна.

No description available.

No description available.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна