Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээ эхэллээ

Zuv.mn
1 цаг 38 минутын өмнө

ҮАБЗ өчигдөр "Оюу Толгой"-н хэлэлцээртэй холбоотой асуудлаар хуралдаж түр завсарлаж, өнөөдөр  үргэлжлүүлэхээр болсон юм. 

Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах ажлыг хэсгийг Сангийн сайд З.Мэндсайхан ахалж буй. Тэрбээр нөхцөл байдал хүнд, зээлийн хүүг бууруулах асуудалд талуудын байр суурь маш хатуу байгааг илэрхийлсэн. Тэгвэл талууд зээлийн хүүг бууруулах хэлэлцээ яг одоо эхлүүлж байна. 

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан гэрээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, хуримтлагдсан зээл, зээлийн хүү болон хүүгийн өр төлбөртэй холбоотой асуудлыг бодитойгоор шийдэж чадвал Монголын ард иргэд ногдол ашгаа авах боломжтой гэдгийг УИХ-ын гишүүд илэрхийлсээр байгаа юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна