Т.Лхагвадорж: Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 200 тн хог хаягдлыг цэвэрлэлээ

Б.Дашмаа
1 цаг 58 минутын өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах, хамгаалах зорилтын хүрээнд “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” их цэвэрлэгээний аяны нэгдүгээр үе шат амжилттай болж дууслаа. 

Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий хамгаалалтын бүс орчмын Хатгал тосгон, Эрдэнэбулган, Ренчинлхүмбэ, Түнэл, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Ханх сумын 1000 орчим төрийн албан хаагч, ААН-ийн төлөөлөл, иргэд, малчид нэгдэн нуурынхаа их цэвэрлэгээнд оролцсон юм.

Их цэвэрлэгээ Хөвсгөл нуур орчмын 866 км газар нутгийг хамарч, 200 тн хаягдлыг цэвэрлэж, ангилан ялгасан тухай мэдээллийг Хөвсгөл аймгийн БОГ-ын дарга Т.Лхагвадорж танилцууллаа. Их цэвэрлэгээний аяны хоёрдугаар үе шат 2026.07.24-нд эхэлнэ.








Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна