Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа зогсоолоо

Т.Отгонсувд
1 цаг 26 минутын өмнө

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрчим хүчний салбарт 2026 оны 06 сарын 30-ны өдрийн 8:00 цагаас Ажил хаялт эхлүүлэхээр зарласан байсан.

Эрчим хүчний яамнаас хэлэлцээ хийх санал тавьснаар Ажил хаялтыг долоодугаар сарын 02-ны өдрийн 8:00 цаг хүртэл 48 цагаар хойшлуулаад байсан билээ. 

Тэгвэл Эрчим хүчний яам нь Үйлдвэрчний эвлэлийн талаас тавьсан цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг хүлээн авснаар Ажил хаялтыг албан ёсоор зогсоохоор болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна