УНТЭ-ийн захирал Б.Анхтуяаг авлига авсан гэх үндэслэлээр саатуулан шалгаж байна

Zuv.mn
1 цаг 40 минутын өмнө

АТГ-аас УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийжээ. Улмаар түүнийг баривчлан, үргэлжлүүлэн шалгахаар авч явсан байна. 

Энэ талаар АТГ-аас тодруулахад "П.Анхтуяаг бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр Эүүгийн хуулийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр баривчилсан" гэв. Хэрэгт П.Анхтуяагаас гадна тус эмнэлгийн удирдлагын багийнхныг шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Дашрамд, П.Анхтуяа нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын үед томилогдож байжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна