16 настай охины хэргийг хяналтын шүүхээр хэлэлцэх эсэхийг энэ сарын 07-нд шийднэ

Т.Отгонсувд
1 цаг 49 минутын өмнө

16 настай охины аминд хүрсэн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч тавдугаар сарын 11-нд болсон. 

Шүүхээс Ц.Дагвадоржид анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн. 

Хохирогч охины ээж уг шийдвэрийг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд хандсан билээ. Улмаар тус хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүх хурлаар оруулж хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногийн Мягмар гарагт буюу долоодугаар сарын 7-ны өдөр УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шийдэхээр болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна