Гэр бүлээрээ Германд цагаачлан амьдарч байсан Тэгшээ хэмээх монгол хүү 2025 оны арваннэгдүгээр сард золгүй тохиолдлоор амиа алджээ. Тэр өдөр хүү найзуудтайгаа усанд сэлж байсан бөгөөд “Усан дор хэн удаан амьсгалаа түгжиж чадах вэ” гэдэг өрсөлдөөн өрнүүлж байсан аж. Харамсалтай нь, Тэгшээ хүү хэт хичээснээс ч болсон уу, усан дотор ухаан алдаж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмч нар “Хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархи үхэжсэн” гэдэг онош тавьсан аж. Хүү ердөө 11 настай байжээ.
Эцэг, эх нь хэдий шаналж байсан ч нэгэнтээ сэхэх найдлагагүй хүүгийнхээ төлөө буян бодож, эрхтний донор болгохоор шийджээ. Тэд хүүгийнхээ эрхтнийг донор болгох зөвшөөрлийг өгснөөр гурван хүний амь нас аврагдсан аж. Монгол хүн, монгол хүү Тэгшээ хэдийгээр харамсалтайгаар амь насаа алдсан ч хүү ч, эцэг эх нь ч амьдарч байсан улсынхаа төлөө сайхан сэтгэл гаргаж олон хүнд амьдрал бэлэглэсэн нь сайхан хэрэг.
Харин саяхан Германы талаас Тэгшээ хүүгийн гэр бүлийнх нь визийг сунгахгүй, нутаг буц гэдэг шаардлагыг тавьсны дараа хүүгийн түүх Германы хэвлэлүүдээр гарч, иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм байна.
Германы хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох “Дер Шпигель”-д ч хүүгийн талаарх нийтлэл гарч, иргэдийг талцуулаад байгаа аж. Харь улсын иргэн эх оронд нь усыг нь ууж, ёсыг нь дагаж амьдраад, иргэдийнх нь амь насыг аврахын төлөө юугаа ч харамлалгүй халуун сэтгэл гаргасан байтал холбогдох албаныхан хүйтэн сэтгэлээр хандаж буй нь эгэл жирийн германчуудын бухимдлыг төрүүлж байгаа ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.23
Хувалз шиг насаараа эх эцгийн гэрт ажил ч үгүй амьдрал үгүй тарвалзах хүүхдийг тэр сайхан сэтгэлтэй Монгол чинь хүсэх болов уу даа.Сайхан сэтгэл ихэдвэл тэнэгийн хаалтыг тогшдог гэж үг бий монголчуудаа.
Хариулах103.212.119.23
Сэвтэй юманд дургүй хүмүүс.Амьсгаа түгжихийг санаачилсан бол тэнэгдүү үйлдэлд хамаарна.Алдсан хүүхдийнхээ эд эрхтэнд бэлэглэсэн ч зарсан ч сайхан зүйл гэж тэд ойлгохгүй.Визийг хуулийнхаа дагуу л олгоно.
Хариулах202.126.88.88
Герман хүн хүйтэн сэтгэлтэй их хувиа хичээсэн хүмүүс бдаг гсн яриа үнэн л юм бна..муухай хүн чанаргүй царай муутууд ..
Хариулах202.126.88.202
Эвий эвий.Хүндлэл үзүүлэх хэрэгтэй.Манай консул бас анхаарч үзээсэй.Байр сууриа олсон Гэр бүлийг нь үлдээгээрэй. Хот нь цагаачид их болсонтой холбоотой байгаа,гэхдээ энэ хүмүүст хүндлэл үзүүлбэл болно
Хариулах66.181.176.226
Germand baidal mash hetsuu baigaa mash olon ISLAM MUSLIM HAR ARIST AFRICA bolon ochnoon ENETHEG PAKISTAN aar duursen gudamj talbai n bituu baas shees hog nowsh hoglorch baigaa uunees salahiig hicheej tsagaachidiig tsewerleh arga hemjee awj bgad GERMANchuud mongolchuudiig medehgui bas l ISLAM MUSLIM shashintai gj bodoj bga
Хариулах103.212.162.71
Davartsan yum irgediih nj amiig avarch baihad huuj ntr nemets gulugnvvd
Хариулах43.242.242.57
Монголчууд сонин хүмүүс шүү. Хятадуудыг хуулийн дагуу орж ирэхээр хөөж туугаад, өөрсдөө болохоор гадаадад амьдрах гэж зүтгээд. гадаадаас хөөгдөхөөр бөөн уур, бухимдал.
Хариулах103.229.120.64
Хятадууд явсан газраа гай тарина Санаа бол аймаар Манайх шиг цөөхөн хүн амтай улсад өт хорхой шиг хужаагийн хэрэггүйшдээ
122.201.31.240
Эвий дээ
Хариулах66.181.174.85
Германууд тийм хүйтэн сэтгэлтэй, төрсөн үр хүүхдээ гэрээсээ хөөдөг хүмүүст энэ бол юу ч биш.
Хариулах43.242.242.57
за мэдэхгүй. та хаанаас ийм сонин юм сонссон юм бэ? өөрсдөө том болоод гэрээсээ гардаг, хэн ч хөөдөггүй.
122.201.31.85
Мундаг аав ээжүүд байна сэтгэлийн хаттай... хүү нь ч бас их донор болоод германчуудад буян болжээ... герман улс цагаачлалын асуудлыг энэ Монголд айлд тус дэм болох ёстой ...
Хариулах