“Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд бөгөөд сургууль болон түүний ойр орчмын хүүхэд олноор цуглардаг, хараа хяналт сул, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх эрсдэлтэй цэг, орц, гарц болон замын хөдөлгөөний нөхцөлд эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн эрсдэлийг арилгуулахад чиглэн ажиллах аж.
Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, цахим дээрэлхэлт, залилан, бэлгийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах арга хэмжээ авч ажиллана.
Ингэснээр “Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаагийн болон боловсролын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах чухал холбоос болно гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна