ЦЕГ: CU, GS25 дэлгүүрүүдэд хулгайлах, залилах төрлийн гэмт үйлдсэн байж болзошгүй этгээдийг олж тогтоолоо

Х.Есү
1 цаг 30 минутын өмнө

GS25 дэлгүүрээс 120 гаруй мянган төгрөгийн бараа аваад мөнгөө төлөөгүй зугтсан иргэний талаарх бичлэг цахим орчинд цацагдсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө. 

ЦЕГ: "Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төв болон CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сэжигтэй этгээд 18 настай, эрэгтэй “Г” нь уг үйлдийн аргаар 6 удаагийн гэмт хэрэг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна