“Пазилет” ТББ-ын Ховд дахь салбарын “Мирас” дотуур байрны багш оюутнуудаа зодож буй бичлэг цахим орчинд тархсан. Уг асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
ЦЕГ: "2026 оны есдүгээр сарын 04-нд багш нь оюутнууддаа гар хүрсэн асуудал гарсан. Бид 2026 оны есдүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хэрэг бүртгэл нээж, асуудлыг шалгаж байна" гэлээ.
Харин хоёр оюутнаа зодсон багш Н-ыг ажлаас нь чөлөөлжээ. Мөн тухайн дотуур байр нууцаар шашны үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна