А.Намсаманд: Хамаарал бүхий компанийнх нь өр төлбөрийг хуулийн дагуу шийд гэснээс болж ХЗДХ-ийн сайд хэлэх, хэлэхгүй үгээр хэлж байгаа

Zuv.mn
2 цаг 5 минутын өмнө

ШШГЕГ-ын дарга А.Намсаманд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан албаны үйл ажиллагаанд нөлөөлж, хууль бус үүрэг даалгавар өгүүлдэг байсан талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хэрвээ энэ үнэн бол энэ хүн мэдэгдэл хийх ёстой шүү дээ. Үнэн юм уу, үгүй юм уу. Хэрвээ энэ үнэн байгаад гэмт хэрэг үйлдсэн хүн байх юм бол Хууль зүй дотоод хэргийн яамны Хяналт шалгалтын газрнэ даргаар энэ хүн ажиллаж болох юм уу гэдэг дээр байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Улс төр бизнесийн бүлэглэлийн нөлөө бүхий улсуудын компани гэж би ярьсан. Тухайлбал өнөөдөр манай Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамаарал бүхий компани 4,000,000 гаруй ам.долларын төлбөртэй байж л байгаа. Танхимынх нь бас нэг сайдын компани 53 сая төгрөгийн төлбөртэй гээд байж л байна. Дээрх бүх материалд хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуул гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. Тэгсэн манай ХЗДХ-ийн сайд хэлэх хэлэхгүй үгээр хэлж байгаа. Би 30-аад жил хорих байгууллагад ажилласан. Хоригдлыг хөдөлмөрөөр дамжуулан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх ажлаа хийгээд явж байна. Ажлаас шалтгаалаад хүнтэй сайдах муудах юм гарч л байдаг. Янз янзын хэрэгтэй хүмүүс байгаа. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэнийхээ талаа янз бүрийн доромж үгээр хэлүүлэх үнэхээр зохимжгүй. Ийм байдлаар төрийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэнэ гэж байхгүй.  

 “Чамайг байранд нь тавина аа. Ажлыг чинь авна аа” ч гэдэг юм уу. Би нэгэн сайдад “Хууль бус үүргийг чинь биелүүлнэ” гэж тангараг өргөөгүй. Монголын хуулийг биелүүлнэ гэж Монгол төрд тангараг өргөсөн төрийн дээд цолтой, төрийн тусгай алба хаагч гэдгийг онцлон хэлье.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлэх гэхээр бас л гацаана. Нөгөө л Хяналт шалгалтын газрын дарга. “Яамнаас өгсөн үүрэг” гэх амаар өгсөн үүргийг биелүүлж алба хаагч нар эрсдэлд орох юм уу, тангараг өргөсөн төрийн тусгай ала хаагчийн хуувьд хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулах юм уу гэдэг эргэлзээтэй. Ийм үлбэгэр сул, төлбөр авагчдыг чирэгдүүлсэн, гомдоосон, өөрсдийгөө эрсдэлд оруулсан байдлыг шийдвэр гүйцэтгэгчдэдээ байнга төрүүлмээргүй байна. Энэ бүр хэрээс хэтэрч байна. Алба хаагчдынхаа аюулгүй байдал, хэдийн үйл ажиллагааг хангахын төлөө өнөөдөр би, бид  дуугарахгүй юм бол өөр хэн дуугарах юм бэ. Ирээдүйд олон алба хаагч гэмтэн буруутан болохоос урьдчилан сэргийлж энэхүү мэдээллийг хийж байна” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна