Т.Доржханд: Эрчим хүчний салбарыг дампуурлаас гаргах арга нь тарифын өөрчлөлт

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 0 минутын өмнө

Шадар сайд Т.Доржханд эрчим хүчний асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хэдийгээр хүсэл байгаа ч гэсэн мөнгө санхүү байхгүй тохиолдолд тэр цаасан дээрээ л үлддэг. Мэргээгдэх эрчим хүчний 600 ваттын цахилгаан станц Монгол улсад нэг жилийн дотор баригдах боломжтой. Шадар сайдын хувьд ямар бодлого барьж байгаа вэ гэвэл үүнээс төр, Засгийн газар хол байх хэрэгтэй. Эрчим хүчний салбарт хувийн секторыг оруулж ирье. Нээлттэй, ил тод, дуудлага худалдаагаар бид эдгээр ажлуудыг хийж байгаа.

Эрчим хүчний экспорт ярихаар хүмүүс буруу ойлгоод байдаг. Дутагдалтай байж яагаад экспорт яриад байгаа юм бэ гэдэг. Экспорт дөрвөн хэлбэртэй. Монгол улсад экспортын асуудал эрчим хүчний хувьд ногоон ус төрөгч, дата төв, ногоон металлург, эрчим хүчний биет экспорт.

Монгол улс нүүрсээр баялаг мөртлөө яагаад нүүрсний цахилгаан станцгүй байгаа юм бэ гэдэг асуудал яригддаг. Монголын эрчим хүчний нүүрс газрын гүнд байдаг. Газрын гүнээс гаргаж ирээд зөөхөөр үр ашиггүй болчихдог. Нүүрсний экспорт бага байгаа нь эрчим хүчний нүүрсний тээвэрлэлт, зардалтай холбоотой.

Дата төв буюу өгөгдлийн төв орж ирснээрээ нүүрсний аман дээр цахилгаан станцаа бариад сэргээгдэх буюу нар салхиныхаа эрчим хүчийг хажуу талд нь өрөөд төвийн эрчим хүчтэй холбох байдлаар гурван эх үүсвэрийн үр дүнд дата төв ажиллана.

Дата төвийн давуу тал нь тогтворжуулалтын үүргийг гүйцэтгэх. Монгол улсын эрчим хүчний салбар яагаад ийм алдагдалтай, өртэй байдаг вэ гэхээр нэгдүгээрт өртгөөсөө хямдхан, хоёрдугаарт 12 сарын хоёрхон сард нь л оргил ачааллын үе таардаг. Бусад үед ачаалал нь буурдаг. Зун Монголчууд хөдөө яваад хэрэглээ нь буурчихдаг.

Өвөлдөө 1950 мегаваттын хэрэглээ байдаг бол зундаа 500-600 мегаватт болдог. Энэ салбарт хувийн хэвшил бизнес хийе гэхэд хоёр сар л өндөр ачаалалтай бусад сар нь ачаалал багатай. Тэгсэн мөртлөө тариф нь хямд болохоор хувийн хэвшил энэ салбарлуу орж ирэхгүй байгаа юм. 35 жил орж ирээгүй. Дөрийн өмчит салбар дээр бизнес хийхээр дандаа алдагдалтай, өрөнд орчихдог.

Иргэд болохоороо төрийн өмчийн компаниа хувьчлах хэрэгтэй, хулгай их байна гээд байдаг. Тэгээд хувьчилна гэхээр алдагдалтай салбарлуу хувийн хэвшилүүд орохгүй байгаа юм. Ингээд эрчим хүчний салбар дампуурчихсан байсан. Бодит байдал нь энэ. Энэ салбарыг дампуурлаас гаргах арга хэмжээ нь юу байсан бэ гэвэл тарифийн өөрчлөлт хийсэн. Ядаж зардал руу нь дөхүүлье гээд.

Одоогийн байдлаар 30 гаруй тэрбум долларын дата төвийн хөрөнгө оруулалт хийе гээд тохиролцоогоо хийчихсэн байгаа. Монгол улс зөвхөн уул уурхайгаас хамааралтай, уул уурхайг экспорт хийж мөнгө олдог байсан бол технологи хөгжиж, цэвэр эрчим хүчний нөөц Монгол улсад байгаа болохоор энэ төслүүд үр ашигтай болж, санхүүжүүлэх боломжтой болно.

Монголын зах зээл жижигхэн учраас хөрөнгө оруулагчдийг татан оруулж ирэх хүнд байгаад байгаа. Харин экспортын төсөл рүү том хэмжээний хөрөнгө оруулагчид орж ирнэ. Дотоодын хэрэгцээгээ хангах нь чухал уу, эрчим хүчний экспортоо хийгээд явах нь чухал уу гэвэл экспортын том төслүүдээ хийгээд явах нь Монгол улсын эрх ашиг юм. Зах зээлийн зарчим нь ингэж явж байгаа.

Монгол улсад 100 тэрбум долларын дата төвийг оруулж ирэх боломж нь байгаа. яагаад гэвэл бидэнд эх үүсвэр нь байдаг. Эцэст нь гэж хэлэхэд төслүүдийн битгий гацаагаач 35 жил бид хэрүүл хийлээ. 35 жил бид цахилгаан станцаа барьж чадсангүй. Монгол улсын эрх ашиг гэдэг бол эрчим хүчний тусгаар тогтносон байдал юм. Бид гадны улсуудтай ажиллана. Гэхдээ Монгол улс 2028 оноос 2030 он гэхэд бие даасан, хараат бус эрчим хүчний системтэй улс болно, чадна гэдэг зорилтыг тавиад Хүн нам ажиллаж байгаа. Засгийн газар ч гэсэн тууштай ажиллаж байгаа.

Ямар нэгэн эх оронч гарч ирэх юм бол бид гацаалгахгүй. Баримттай нотолгоотой, олон улсын дүгнэлттэй, судалгаатай нь ярьж шийднэ. Ямар нэгэн авилгал, хахууль байхгүй. Хөшигний ард ярьдаг байсан тэр зүйлийг Хүн нам зогсоож байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.152
    19 минутын өмнө

    Нар салхин цахилгаан гаргах бага оврын тоног төхөөрөмж нарны панель зай хураагуур ыг гаалийн татваргүй болгочих хэрэгтэй. Өрх бүр өөрийн хэрэгцээг хангаад эхлэхэд утаа агаарын бохирдол эрчим хүчний үнэ өртөг аяндаа буугаад эхэлнэ.

    Хариулах