ШТС-ын ажилтанг зодсон хэргийг шалгаж байна

Х.Есү
1 цаг 20 минутын өмнө

“Дундговь аймгийн Сайнцагаан сумын Шунхлай клонк дээр хүмүүс зодолдоод байна” гэх мэдээлэл 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад шатахуун түгээх станцаас иргэдэд шатахуун олгохдоо дугаар тарааж, тухайн дугаарт үндэслэн шатахуун олгож байсан байна. Шатахуун олголт дууссаны дараа 41 настай, эрэгтэй “Г” тус шатахуун түгээх станцын ажилтан 22 настай, эрэгтэй “Э”-тэй маргалдаж, хэл амаар доромжлон, биед нь халдсаны улмаас харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогдсон.

Зөрчлийн тухай хуулийн 5.3.1 “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.116
    17 минутын өмнө

    Үүнд төр буруутай өөрийнхөө ажлаа хийж чадахгүыгээс болж иргэд хоорондоо зодоон хийж байна түүнээс болж амь нас эрсэхийг ч үгүйсгэхгүй түлшээ бүрэн өгч ард иргэдээ амар байлга эцсийн дүнд иргэд хохирч байна

    Хариулах