АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ОХУ, Иранд хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийн журмын тогтоолыг баталжээ. РИА Новости энэ талаар мэдээллээ.
Санал хураалтад 425 гишүүн оролцсоноос 214 нь тогтоолын төслийг дэмжиж, 211 нь эсэргүүцжээ. Төлөөлөгчдийн танхим ийнхүү тогтоолын төслийг баталснаар Иран, ОХУ-д тавих хориг арга хэмжээний тухай хуулийг цаашид хэлэлцэх боломжийг нээж өгч байгаа юм.
Бүгд найрамдах намын зүтгүүлж буй энэ хуулийн төслийг Ардчилсан намаас Жаред Голден, Мари Глюзенкамп Перес нар дэмжсэн нь батлагдах гол нөхцөл болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна