С.Бямбацогт Зам тээврийн сайдаар ажиллаж байхад харьяа байгууллагуудынх нь санхүүгийн зөрчил 11.4 дахин өсч байжээ

С.Батзаяа
2 цаг 5 минутын өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт парламентад тав дахь удаагаа сонгогдсон төрийн түшээ. 2016 онд МАН олонх болсноос хойш Зам тээвэр, Батлан хамгаалахын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажилласан. Одоо хууль тогтоох байгууллагын даргаар ажиллаж буй. 

Тэрбээр 2022-2024 онд Зам тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байх үед 2023, 2024 оны эрхлэх асуудлын хүрээнийх нь байгууллагын санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит шалгалт хийж, ноцтой зөрчлүүд илрүүлжээ. Тухайлбал, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн тайланд аудитаар 35,926.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Ганц жишээ дурдахад,  Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын хохиоролд 6,823.0 тэрбум төгрөг төлснийг улсын төсөвт төвлөрүүлээгүй аж.  

Энэ мөнгөний тоо 2024 оны тайланд бүр өсч, 377,868.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Энэ санхүүгийн зөрчил нь өмнөх оноос 11.4 дахин өсчээ. 

2023 онд гаргасан санхүүгийн зөрчлүүд:

2023 онд гаргасан энэ зөрчлүүдээ засахыг аудитын байгууллагаас өгсөн ч үүнийг үл тоож 2024 онд илүү олон зөрчил гаргасныг дараах баримтаас харж болно. 




 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна