ОХУ: Тосгон руу орж ирсэн баавгайг устгажээ

Х.Батсайхан
1 цаг 20 минутын өмнө

ОХУ-ын Байгалийн чанадын Улетовский тойргийн Доронинское тосгонд орж ирсэн баавгайг устгажээ.

Баавгайн тоо толгой олширч, суурин газруудад үзэгдэх нь ихэссэнтэй холбоотойгоор ОХУ-ын баавгай ихтэй зүүн хойд мужууд анчдын бүлэг зохион байгуулж, устгах замаар иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж эхлээд байна. Энэ хүрээнд нийт 330 анчин бүхий 95 бүлэг, 31 шуурхай удирдлагын штаб байгуулсан бөгөөд нөхцөл байдал хурцадсан үеэс хойш өчигдрийг хүртэл 114 бодгалийг устгажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна