О.Цогтгэрэл: Оюу толгойн ногдол ашиг авлигад идэгдсэн хулгайн мөнгийг нөхөх зориулалтгүй

Х.Есү
1 цаг 0 минутын өмнө

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Оюу толгойн ногдол ашгийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Оюутолгойн ногдол ашиг хуулиараа Үндэсний Баялагийн санд иргэдийн дансанд хуримтлагдах ёстой болохоос биш Ардын намын авлигад идэгдсэн хулгайн мөнгийг нөхөх зориулалтгүй. 

Монголын төр стратегийн ордуудаас төрд ногдох ногдол ашгийг хэрхэн хуримтлуулах, зарцуулах тухай Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2 жилийн өмнө баталсан билээ. Гэтэл Ерөнхий сайд ‬хуулиа гишгээд, хулгайд нэрвэгдсэн төслүүдэд зарцуулах хууль бус санаачилга гаргаад, олон нийтээс санал асууж эхэлжээ. 

Авлига, үр ашиггүй төслүүдийн төлөөсийг ард түмнээр төлүүлж болохгүй. Иргэдийн хуримтлалд очих мөнгийг төсвийн цоорхой нөхөх хэрэгсэл болгож болохгүй" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна