Сэтгүүлч Т.Шинэбаярт авсан 30 хоногийн цагдан хорих арга хэмжээг цуцалжээ.
Та бүхэнд шүүгчийн бичсэн тоймыг хүргэж байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Шинэбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хянан хэлэлцээд, прокурорын саналыг хангаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг Ерөнхий шүүгч хянаад яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
162.4.128.40
Er uul mending baidlaas baih daa ch avah ve dee Usaasaa undeslel ni..
Хариулах