Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаарх санал асуулгыг өнгөрсөн 7 хоногоос эхлэн явуулсан. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.
Тэрбээр, "Засгийн газраас аль хэдийн санал асуулга нэртэй төсвийн цоорхой нөхөхөөр, бүтэлгүй төслүүдээ санхүүжүүлнэ гээд УИХ-д өргөн барьчихсан. Аль хэдийн ингэж зарцуулна гэдгээ өргөн барьчихаад жүжиг тоголсон санал асуулга авч байгаа нь харамсалтай байна.
Энэ чинь хуулиараа зохицуулагдчихсан зүйл шүү дээ. Баялгийн сангийн тухай хууль хуримтлалын сангаар дамжиж иргэдийн дансанд орно гэдэг хуулийг зөрчиж байгаа нь харамсалтай байна.
Оюутолгойгоос бид зөвхөн ногдол ашиг биш хувьцаа эзэмших ёстой. Баялгийн санг өмнөх Ерөнхий сайд өөх ч биш булчирхай ч биш болгосон. Одоо Н.Учрал “Бантан” болгож байна.
2027 оны төсөв чиньүл бүтэх олон зүйлийн жагсаалт, эдийн засгийн утга агуулга асар тааруу ийм л төсөл болчихоод байна. Суурь асуудлуудын нэгийг ч шийдээгүй. Хууль зөрчиж өргөн барьсан ийм л төсөл болж байна. Манай нам Оюутолгойн ногдол ашиг дээр байр суурьтай оролцохоо нэгтгээгүй байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна