УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас Оюутолгойн ногдол ашигтай холбоотой байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Оюутолгой бол ард түмний өмч. Үндсэн хуулиараа бид ард түмний өмч гээд зарлачихсан. Стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахдаа нийт өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг баримтална. Хоёрдугаарт өгөөж нь Үндэсний баялгийн санд төвлөрч. Одоо болон ирээдүй үедээ тэгш хүртээмжтэй хуваарилна гээд заачихсан байгаа. Бид үндсэн хуулийн зарчмаа л баримтлах үүрэгтэй.
Оюутолгойн ногдол ашиг гэдэг бол 17 жилийн амаргүй хэлцлийн ард анх удаа энэ Засгийн газар 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэдэг зоригтой шийдвэрийг оруулж ирж банйа. Үүнтэй огтхон ч маргахгүй. Харин зөв зарцуулаасай гэж бодож байна. Ард түмний ногдол ашиг гэдэг бол ард түмэндээ очих ёстой. Тийм мөнгийг бид элдэв янзын төсөл хөтөлбөр яриад түүндээ зарцуулж болохгүй.
Тийм учраас үүн дээр зарчмын зөрүүтэй санал гаргаж байгаа. Оюутолгойгоос бид дараа дараагийн жилд ногдол ашиг авна. Энэ нь бас зөв замаараа явах ёстой. Ард түмний мөнгийг дур мэдэн захиран зарцуулж болохгүй. Оюутолгойгоос гурав биш зургаан их наядын ногдол ашиг авах орон зай байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.172
Ард иргэдээ дансанд ноогдол ашгийг өгөхийг дэмжиж байна
Хариулах