С.Жавхлан Г.Уянгын намд гишүүнээр элсэнэ гэв үү?

2017/01/11
УИХ-ын гишүүн С.Жавхлан Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Харин өргөн баригдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэ хуулиар бие даагч гишүүн нэр дэвших боломжгүй боломжгүй болох юм.

Эх сурвалжийн зүгээс С.Жавхланг Тусгаар тогтнол эв нэгдлийн намд гишүүнээр элсэж магадгүй гэх мэдээллийг өгч байна.

Хэрвээ С.Жавхлан тус намд гишүүнээр элсэх аваас ТТЭНН нь албан ёсоор УИХ-д суудалтай улстөрийн хүчин болсноор Ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлэх хуулийн шаардлагыг хангах юм.

Тэгвэл 14.00 цагаас ТТЭНН-ын дарга Г.Уянга, С.Жавхлан нар Төрийн ордонд мэдээлэл хийнэ гэсэн зар тараажээ.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна