Нийслэл хотын ном шимтэн уншигч иргэд өөрт байгаа номоо бусадтайгаа солилцож уншдаг уламжлалт "Номоо солилцъё" өдөрлөг ирэх сарын 1-ний 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачилсан энэхүү үйл ажиллагааг сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлалтай болсон бөгөөд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна