Хан-уул дүүргийн шүүхийн танхимд хүүхэд төржээ

Өчигдөр 17 цаг 45 минут
Шүүхийн тэнхимд хүүхэд төрсөн явдал болжээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын танхимд өнөөдөр хэдхэн цагийн өмнө иргэдийн төлөөлөгч эмэгтэй нярайлж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго эх барьж авчээ. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж. Б.Чимгээ нь иргэний үүргээ биелүүлж, шүүх хуралд төлөөлөгчөөр оролцож байсан бөгөөд шүүх танхимд байхад түүний төрөхийн өвдөлт эхэлж, түргэний эмч нарыг ирж амжаагүй байхад хүүхэд төржээ. Амаржсан эх Б.Чимгээ 3.2 кг жинтэй хүүтэй болсон бөгөөд энэ нь түүний дөрөв дэх төрөлт юм байна. 
Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна