“Циркиус Монголиа” хувь компанийн циркчин монгол охин Э гуравдугаар сарын 15-ны өдөр АНУ-д амиа алдсан хэрэг гарчээ. Түүнийг бусдын гарт амь насаа алдсан гэх албан бус мэдээлэл байна. Гадаад харилцааны яамны Консулын газар уг хэрэг гарсан нь үнэн болохыг баталж байна. Гэхдээ ар гэрийнхэн нь хэвлэл мэдээлэлд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хүссэн учир өөр мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхан талийгаачийн амиа алдсан шалтгаан нөхцөл, талийгаачийн шарилыг эх орон руугаа зөөж, тээвэрлэх зэрэг асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.
“Циркиус Монголиа” компанийн жүжигчид хамтлагаараа АНУ-д аялан тоглолт хийхээр өнгөрсөн долоо хоногт тус улсыг зорьсон ч ийм харамсалтай хэрэг гарчээ. Одоогоор хамтлагийн бусад гишүүд болон компанийнх нь захирал АНУ-д байгаа юм байна.
Б.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна