Майли Сайрусын найз залуудаа зориулан бүтээсэн дууны клип цацагджээ

2017/05/12
Кантри хөгжмийн урсгалын гол төлөөлөгч дуучин Майл Сайрус “Malibu” хэмээх дуугаа найман жил үерхсэн найз залуу Лиамдаа зориулан хийжээ. 



24 настай дуучин бүсгүй дууныхаа клипэнд найз залуу Лиамаасаа 5 жилийн өмнө бэлгэнд авсан 3,5 каратын алмаазан шигтгээтэй сүйн бөгжийг зүүсэн байна. 
 

Тэрээр дуундаа “Хэрэв гурван жилийн өмнө чи надад дууны үг бичиж өгнө гэж хэлсэн бол би чамд итгэхгүй байх байсан. Гэвч одоо би өөрөө чиний дэргэд Малибугийн цэнхэр тэнгэр дор хайрын баталгаа болсон бөгжөө зүүн чамд энэ дуугаа зориулж байна” хэмээн өгүүлжээ. 
 
Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна