Унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогчдыг анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж байна

2017/05/12
Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ долоо хоногийн пүрэв гарагт нийт 324 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 257 дуудлага бүртгэгдсэн байна. Осол, хэргийн улмаас 15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 7, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн байна.
 
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ. Тухайлбал, БЗД-ийн нутаг Алтан-Өлгийн гудамж, Бунханы урд замд Ж нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо приус маркийн автомашинтай шүргэлцэж, унадаг дугуй унаж явсан 14 настай Ж гэмтээсэн байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогч иргэн та Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу дугуйн тоормос, жолоо, хонх зэрэг нь бүрэн ажиллагаатай, харанхуй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай дугуйгаар, анхаарал болгоомжтой 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна