Япончууд нэгэн гайхалтай бэлгийг аялагчдад зориулсан байна. Тэд тав тухыг дээд зэргээр хангасан тансаг зэрэглэлийн галт тэргийг аялуулж эхэлжээ.
Энэ галт тэргээр дөрөв хоног зорчиход 10,000 ам доллар төлөх ёстой. Галт тэргээр хоёр хоног аялхад нэг хүн дунджаар 2860 ам.доллар төлөх ажээ.
The Train Suite Shiki-Shim хурдан галт тэрэг энэ сарын 1-нээс Токиогийн Уэнс станцаас Хоккайдо, Тохокугаар дамжин зорчиж эхэлжээ.
Хэдийгээр өндөр өртөгтэй тансаг зочид буудал шиг 17 люкс өрөөтэй ч уг гал тэрэгний тасалбар ирэх оны 3-р сар хүртэлх хугацааных зарагдаж дууссан байна.
Галт тэрэгний 10 воганд 34 зорчигч үйлчлүүлэх багтаамжтай. Тэдэнд шилдэг тогооч нар үйлчилнэ.
Мөн энэхүү тансаг галт тэргэнд зорчигсод амьд хөгжим сонсож болох гэнэ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна