Хэсэг хятад иргэд өвөрмонгол иргэнийг автомашинаар унаж явсан морьтой нь хамт дайрч байгаа бичлэг цахим орчинд шуугиан тарьж байна. Тодруулбал уг хэрэг Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Хандгайт сумын Шугуйт гацаанд болж өнгөрчээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаачлан Шугуйт гацааны малчдын газрыг олон хятадууд ирж булаах гээд нутгийн ардуудыг ийнхүү зодож түйвээсэн гэнэ.
Үүнийг эсэргүүцсэн нэгэн Өвөрмонгол эрийг хятадууд машинаараа дайран амь насыг нь хохироосон аж. Харамсалтай нь сүүлийн үед энэ мэт хүчирхийлэл Өмнөд монголын нутагт олон гардаг болоод байгаа аж.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна