Ираны Бушер мужийн боомтын газрын албаны хүн Мехди Бончари хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа "Иран өдгөө өдөр бүр Катарт 1100 гаруй тонн хүнсний ногоо, жимс экспортолж байна. Эдгээр нь Ираны Даеер, Болкейр, Генавч боомтоор дамжин Катарт. Бушер муж түүхэндээ Катартай худалдааны холбоотой байсан юм. Персийн булангийн олон орон Катартай дипломат харилцаагаа тасалснаас хойш Иран эдгээр боомтоор дамжуулан Катарт хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэдэг болсон" гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, Персийн булангийн орнууд Катар улстай дипломат харилцаагаа тасалснаас хойш Иран дотоодынхоо олон мужид Катарт зориулж хүнс тээвэрлэх олон зам суваг гаргасан байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна