Рианнагийн шинэ найз залуутай танилц

2017/06/30
29  настай дуучин бүсгүй маань Дрейк, Леонардо Ди Каприо, Крис Браун зэрэг олон сайхан залуучуудтай нэр холбогдож явсан. Харин саяхан Испанид өнгөрүүлсэн амралтаараа шинэхэн найз залуугаа шүтэн бишрэгчидддээ танилцуулсан билээ.


Түүний шинэ найз залууг Хассан Жамел гэх бөгөөд Жамелийн гэр бүл Тоёота компаний Саудын Араб дахь салбарыг эзэмшдэг байна. Тэдний гэр бүлийн нийт хөрөнгө 1,5 тэрбум америк доллартай тэнцэх ажээ. Жамел урьд нь топ модел Наоми Кемпелтэй болздог байсан байна.
 


''Энэ харилцаа бол жинхэнэ хайр. Рианна найзууддаа Жамельд үнэхээр сэтгэл татагдан дурласан тухайгаа ярьсан'' хэмээн баттай эх сурвалж өгүүлжээ. 

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна