Ажил хуваалцахын давуу болон сул тал

2018/04/01
Аливаа байгууллагын хувьд ажилтнуудаа тогтоон барих стратеги боловсруулахад Ажил-Амьдралын тэнцвэрт байдлыг хадгалах бодлого явуулах нь чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь амралтын хугацааг тогтоох, зайнаас ажиллах боломжоор хангах, цагийн хувьд уян байх зэргийг багтаах ойлголт болно.

Сүүлийн үед ажил хуваалцах дүрмийг ашиглах хандлага ихэсчээ. Өөрөөр хэлбэл нэг албан тушаалын үүрэгт ажлыг 2 хүн хувааж биелүүлдэг болоод байна.

“Хүүхдээ сургуулиас нь эрт авах шаардлагатай ээж, хагас өдөр ажиллахад л хангалттай нас ахимаг ажилтан гэх мэтийн хувийн амьдралын хэв маяг нь хоорондоо ялгаатай 2 ажилтан нэг албан тушаалыг ээлжлэн хашихад тохиромжтой байдаг байна.”

Ажил хуваалцахын давуу тал

Ажил дээрээ ирээгүй байхад тань таны ажлыг өөр нэгэн гүйцэтгэж байна гээд бодохоор хичнээн сайхан гэж санана. Ижил үүрэг даалгаврыг хуваалцдаг ажилтнууд бие биенийхээ арыг дааж, ажлыг тасралтгүй үргэлжлүүлдгээрээ давуу талтай.

“Ажилтнуудын хувьд цаг зарцуулалт, ажил олгогчийн хувьд гүйцэтгэлийн үйл явц тасардаггүй тул ажилтан, ажил олгогч бүгд “ЯЛДАГ”.”

Хамгийн сайн ажилтан тань хэт их ачааллаас залхсандаа ажлаас гарах талаар бодоход хүрч магадгүй л юм. Иймдээ ч нэг ажлыг 2 хүн хийснээр шилдэг ажилтнаа тогтоон барихад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

Нэг ажлыг 2 хүн гүйцэтгэснээр илүү цагийн мөнгө олгох шаардлагагүй болж, компанийн зардлыг бууруулдаг.

“Ийм тохиолдолд нэг ажилтан нь ажлаас гарлаа гэхэд, тухайн ажил үүргийг нарийн тодорхой мэддэг, чадавхижсан нэг хүн нь үлддэг тул хүний нөөцийн эрсдэл буурдаг.”

Ажил хуваалцахын сул тал

2 ажилтны нэг нь хамаг ажлыг хийгээд, нөгөөх нь огтхон ч бүтээмжгүй байвал ажилтнууд, ажил олгогчид хэн алинд нь эвгүй байдал үүсгэдэг.

“Нэг хүн нөгөөхийнхөө хамаг л ачааллыг үүрээд байвал шударга бус явдал болно шүү дээ.”

Нэг ажлыг хувааж гүйцэтгэх нь тушаал дэвших боломжийг бууруулдаг. Ижилхэн үүрэг даалгавар биелүүлж байгаа 2 ажилтны нэгийг нөгөөгөөс нь тодруулснаар зөрчил үүсдэг.

Хамгийн чухлыг хамгийн сүүлд... Ажил үүргээ хуваан гүйцэтгэж байгаа юм чинь ажилтны орлого мэдээж буурна.   

Энэхүү аргыг амжилттай хэрэгжүүлэх нь

Та хэрэв ижил үүрэг даалгавруудыг хувааж ажиллахаар шийдсэн бол хамгийн чухал нь  МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОО, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТОГТМОЛ УУЛЗАЛТ.

Танай харилцагч, эсвэл хамт олон тань таны ээлжийн хугацааг мэдээгүй байсан нь дээр байдаг. Та мөн эсэхээс үл хамааран ажил гүйцэтгэгдэх нь л чухал.

“Ажлын цагаа бүхий л нөөц бололцоогоо бүрэн дайчлан гүйцэтгэх нь
АЖИЛ ХУВААЛЦАХ үндсэн зарчим.”

Эх сурвалж: www.businessnewsdaily.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна