Энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдаж, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай байна.
Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гаражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг бүрэн чөлөөллөө.
Энэ газарт тус цэцэрлэгийн өргөтгөлийг барих юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна