Б.Чинзориг БНАСАУ-ын боксчинг 5:0-ээр яллаа

2018/08/28
Индонезийн “Жакарта Интернациональ Экспо”-гийн С танхимд /Hall C/ болж буй Азийн XYIII спортын наадмын боксын тэмцээний манай боксчдын өнөөдрийн гурав дахь тоглолтыг 64 кг-д ОУХМ Б.Чинзориг ялалтаар өндөрлүүллээ.

Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, энэ тулаанд БНАСАУ-ын тамирчин Ри Кон Фаег илт илүүрхэн 5:0-ээр яллаа. Тэрбээр нөгөөдөр буюу энэ сарын 29-нд орон нутгийн цагаар 18:45-д Энэтхэгийн тамирчин Дбеераж /DHeeraj/-тай хүрэл медалийн медалийн төлөө өрсөлдөнө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна