9 сарын 1-нд нийслэлийн 18 сургууль, цэцэрлэг “ажиллахгүй”

2018/08/28
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 265 сургууль, цэцэрлэгт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар 715 зөрчил илэрсэн бөгөөд 135 заалт бүхий хугацаатай үүрэг даалгавар өгсөн талаараа мэдээллээ. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу 14 албан тушаалтанд 2.4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Дээрх зөрчлийн олонх нь багшлах боловсон хүчний дутагдал, сургалтын байр, орчны эрүүл ахуй, аюулгүй байдал хангагдаагүй зөрчил байжээ. Мөн багшлах эрхийн шалгалтад тэнцээгүй хүмүүс багшилж байсан, багшлах эрхгүй хүмүүс багшилж басйан зөрчлүүд давамгайлсан байна. 

Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэхэд сургалт нь эхлэх боломжгүй 18 сургууль, цэцэрлэг байна. Тухайлбал, 138 дугаар  цэцэрлэг, 51 дүгээр цэцэрлэг, 41, 47 дугаар сургууль, 126, 53 дугаар  сургууль, 146 дугаар цэцэрлэг, 18 дугаар цэцэрлэг зэрэг. Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн барилгыг шинээр барьсан, өнгөрсөн жил улсын комисс барилгыг хүлээн авсан боловч энэ хичээлийн жилд хүүхэд хүлээн авах броломжгүй байгааг Мэргэжлийн хяналтын байцаагч нар мэдээллээ. Үүний улмаас тус дүүргийн 4 дүгээр хорооны 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүйд хүрээд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна