Азийн наадамд оролцож байгаа Японы сагсан бөмбөгийн шигшээ багийн дөрвөн тамирчин Жакарта хотын улаан дэнлүүний гудамжаар эргэлдэн, биеэ үнэлэгчидтэй холбогдсоны улмаас дасгалжуулагчаасаа хатуу шаардлага хүлээж, нутаг рууга буцсан билээ. Тэд шигшээ багийнхаа хувцастайгаа явж байхад илрүүлж, өөрсдийнх нь зардлаар буцаан татсан байна.
Тэгвэл тэд Токио хотод хэвлэлийн бага хурал зарлан, өөрсдийн хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлээ хүлээн зөвшөөрч уучлал хүсчээ.
Тамирчин хүн талбайн гадна ч тухайн нийгэмдээ, бусдад үлгэр дууриал байх ёстой гэдэг зарчмын тод илрэл энэ буюу.
Сэтгэгдэл бичигдээгүй байна